Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсаа төлөөлөн "Дэлхийн шилдэг"-т саналаа өглөө

“FIFA Best Football Awards 2022” шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 27-нд Францын Парис хотноо зохион байгуулагдах юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсаа төлөөлөн "Дэлхийн шилдэг"-т саналаа өглөө
Монгол Улсаа төлөөлөн "Дэлхийн шилдэг"-т саналаа өглөө. Зураг: МҮОНРТ

ОУХБХ /FIFA/-ноос жил бүр зохион байгуулагддаг оны шилдгүүдийг тодруулах "The Best FIFA Football Awards" 2022 шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ОУХБХ-ны 211 гишүүн холбоодын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон багийн ахлагч нар саналаа өгдөг билээ.

Тэгвэл Монголын эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцука болон багийн ахлагч Х.Цэнд-Аюуш, Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбат, багийн ахлагч О.Цасан-Охин нар оны шилдэг хаалгач, тоглогч болон дасгалжуулагч нарт ОУХБХ-ноос тусгайлан гаргасан гар утасны аппликейшнаар саналаа өглөө.

“FIFA Best Football Awards 2022” шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 27-нд Францын Парис хотноо зохион байгуулагдах юм.

Хуваалцах