Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

16 наснаасаа уран бүтээлийн гараагаа эхлүүлж, Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг 1980 онд төгссөн гэдэг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тайз, дэлгэцийн шилдэг уран бүтээлчдийн нэг тэрбээр Сүхбаатар аймгийн Халзан суманд 1959 оны энэ өдөр мэндэлжээ.

16 наснаасаа уран бүтээлийн гараагаа эхлүүлж, Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг 1980 онд төгссөн гэдэг.

Түүний анхны дүр Ардын жүжигчин, төрийн соёрхолт С.Оюун агсны зохиол “Ширүүн тулааны өмнөх” түүхэн жүжгийн Бурмаагийн дүрийг бүтээж билээ. Түүнээс хойш драмын тайзнаа 100 гаруй, кино дэлгэцнээ 20 гаруй гол болон туслах дүрийг бүтээсэн аж.

Хуваалцах