Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хасч, цолыг нь хураана

Мөн Монгол Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хасч, цолыг нь хураалгахаар Ерөнхийлөгчид хандсан тул энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд бүртгэхгүй, зодоглуулахгүй байхыг мэдэгдсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хасч, цолыг нь хураана
Монгол Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хасч, цолыг нь хураана. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд шаардлага хүргүүлжээ.

Уг албан бичигт МҮБХ-г хууль бусаар удирдаж байсан хүмүүс өнгөрөгч долоо хоногт хуралдаж Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр сэтгүүлчдийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхчүүдийн найраа хийх буюу зориудаар унаж өгөх бизнес хийдэг газруудад нэвтрүүлэхгүй байх тухай шийдвэр гаргасан талаар дурджээ.

Мөн Монгол Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хасч, цолыг нь хураалгахаар Ерөнхийлөгчид хандсан тул энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд бүртгэхгүй, зодоглуулахгүй байхыг мэдэгдсэн байна.

Улсын арлсан Э.Оюунболдыг өнгөрөгч оны Улсын их баяр наадмын тавын даваанд ам авахдаа “найраа” хийж, Монгол бөхийн нэр хүндийг унагасан гэж үзжээ.

Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хуваалцах