Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс гурвын даваанд өвдөг шороодлоо
П.Бүрэнтөгсийг бөх сонирхогчид ямар ч байсан их шөвөгт шалгарах болов уу хэмээн ярьж байсан билээ.
Мэдээллийн алба

Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.
Тус даваа дөнгөж эхлээд байхад Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, аймгийн хурц арслан Г.Өсөхбаярт өвдөг шороодлоо.
П.Бүрэнтөгсийг бөх сонирхогчид ямар ч байсан их шөвөгт шалгарах болов уу хэмээн ярьж байсан билээ.
Г.Өсөхбаярын хувьд аймгийн арслан Н.Гантулгын ойрын хамаатан юм.

Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын хамт аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр.


















