Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Э.Даш их шөвөгт шалгарчээ

Шөвгийн дөрөвт улсын начин Э.Даш, Зүүн Үзэмчин хошууны бөх Батжаргал нар шалгарчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Э.Даш их шөвөгт шалгарчээ
Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Э.Даш их шөвөгт шалгарчээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хошуунд болсон өвлийн наадмын хүчит 64 бөхийн барилдаанд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, 50 мянган юан гардсан бол аймгийн арслан Н.Баярбаатар үзүүрлэжээ.

Уламжлал ёсоор зохион байгуулдаг “Мөнгөн ганц мод” өвлийн наадамд ӨМӨЗО-ны болон Монголын хүчит бөх оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Шөвгийн дөрөвт улсын начин Э.Даш, Зүүн Үзэмчин хошууны бөх Батжаргал нар шалгарчээ.

Хоёр улсын хүчит бөхчүүд чуулан барилддаг энэхүү барилдаанд манай улсаас аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан А.Давааням, Н.Мустафа, Э.Тулга, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Н.Баярбаатар, Ж.Алтаншагай нар ч оролцсон байна.

Хуваалцах