Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан болно

Тус барилдаан нь энэ жил 26 дахь удаагаа болох гэж буй бөгөөд улсын аварга, арслан, заан цолтон олноор оролцдог билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан болно
Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан болно. Зураг: МҮОНРТ

МҮБХ, хүнсний манлай үйлдвэр "Арвайн үндэс" компанитай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдааныг ирэх ням гарагт "Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулах гэж байна.

Тус барилдаан нь энэ жил 26 дахь удаагаа болох гэж буй бөгөөд улсын аварга, арслан, заан цолтон олноор оролцдог билээ.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэсэн бол улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан нар их шөвөгт шалгарсан юм.

Хуваалцах