Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын аварга Д.Хадбаатарын зээ охин спортын гимнастикаар хичээллэж байна

Нэмж хэлэхэд, өсвөрийн баг тамирчид шигшээ багт харьяалагддаггүй учир төсвийн дэмжлэг авч чаддаггүй аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын аварга Д.Хадбаатарын зээ охин спортын гимнастикаар хичээллэж байна
Монгол Улсын аварга Д.Хадбаатарын зээ охин спортын гимнастикаар хичээллэж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын аварга Д.Хадбаатарын охин Уранзаяагийн охин С.Намуунжаргал спортын гимнастикаар хичээллэдэг.

Тэрбээр олон улсын олон тэмцээнд оролцож, медальт байр эзэлдэг бөгөөд ирэх оны гуравдугаар сард Туркийн Анталия хотод болох спортын гимнастикийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх гэж байгаа аж.

Гэвч ээж нь охиноо дасгалжуулагчийнх нь хамт явуулахын тулд элэг нэгтнүүдээсээ онгоцны ирж очих зардалд тусламж хүсч, хандивын (Хаан банк 5041142419 Х.Уранзаяа) данс нээжээ.

Нэмж хэлэхэд, өсвөрийн баг тамирчид шигшээ багт харьяалагддаггүй учир төсвийн дэмжлэг авч чаддаггүй аж.

Хуваалцах