Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй 240 гаруй бөх одоогоор бүртгүүлээд байна

Тодруулбал Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Ц.Содномдорж, улсын заан Б.Батмөнх нарын зэрэг тэргүүтэн байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй 240 гаруй бөх одоогоор бүртгүүлээд байна
Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй 240 гаруй бөх одоогоор бүртгүүлээд байна. Зураг: МҮОНРТ

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэл Спортын төв ордонд үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн уг бүртгэлд одоогоор Монгол Улсын аварга, арслан, гарьд цолтон тэргүүлсэн 240 гаруй бөх бүртгүүлжээ.

Тодруулбал Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Ц.Содномдорж, улсын заан Б.Батмөнх нарын зэрэг тэргүүтэн байв.

Бүртгэл өнөөдөр 09:00-18:00 цагийн хооронд Спортын төв өргөөнд үргэлжилнэ.

Улсын наадамд барилдах бөхчүүд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай бөгөөд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаар өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

Хуваалцах