Монгол Улсын аварга Н.Батсуурь сүмогийн дэлхийн аварга болжээ
Түүнтэй долоон бөх хүч үзсэн бөгөөд насанд хүрэгчдийн -100кг-д сүмо бөхийн дэлхийн аварга, аймгийн харцага Б.Бадрал дахин алтан медаль хүртэж, хошой аварга боллоо. Тэгвэл үнэмлэхүй жинд улсын аварга Н.Батсуурь түрүүлсэн байна.
Мэдээллийн алба

Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ энэ сарын 12-13-нд Японы Осака хотноо болж, Монгол Улсын аварга Н.Батсуурь алтан медаль хүртжээ.
Түүнтэй долоон бөх хүч үзсэн бөгөөд насанд хүрэгчдийн -100кг-д сүмо бөхийн дэлхийн аварга, аймгийн харцага Б.Бадрал дахин алтан медаль хүртэж, хошой аварга боллоо. Тэгвэл үнэмлэхүй жинд улсын аварга Н.Батсуурь түрүүлсэн байна.
Эмэгтэй +80 кг-д Золжаргал, үнэмлэхүйд Түвшинжаргал хүрэл, залуучуудын ангилалд -100 кг-д А.Сосорхүү дөрөвдүгээр байр, +100 кг-д Очирсайхан, үнэмлэхүйд Б.Мөнх-Идэр хүрэл медаль хүртэж, багаараа мөнгө медаль хүртсэн байна.


















