Монгол Улсын аварга Н.Батсуурийн цолны мялаалга наадамд Н.Жаргалбаяр түрүүллээ
Их шөвөгт улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарлаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын аварга Н.Батсуурийн цолны мялаалга наадам Увс аймагт өчигдөр боллоо.
Уг барилдаанд улс аймгийн цолтой 128 бөх барилдаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат “Blue Dragon” ХХК, Зорчигч тээврийн нэгтгэл, “Увс нуур” галын бөх, улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, Увс аймгийн Давст сумын харъяат, “Дулааны цахилгаан станц” ХХК, “Алдар” спорт хороо, “Гацуурт” группын бөх, улсын арслан Д.Бүрэнтөгс үзүүрлэв.
Их шөвөгт улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарлаа.


















