Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүллээ

Үзүүрт улсын харцага Б.Бат-Өлзий, их шөвөгт улсын начин Б.Чимэдвандан, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир нар шалгарлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүллээ
Монгол Улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Монгол Улсын арслан Н.Батсуурь түрүүллээ.

Монгол бөхийн түүхэнд тодорсон үе үеийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн тавдугаар сард уг барилдааныг МҮБХ-ноос зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, Х.Гантулга нарын зэрэг 128 хүчтэн зодоглосон юм.

Үзүүрт улсын харцага Б.Бат-Өлзий, их шөвөгт улсын начин Б.Чимэдвандан, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир нар шалгарлаа.

Барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, нэг хүн 500, хоёр хүн 250, таван хүн 100 мянган төгрөгийн шагнал гардууллаа.

Хуваалцах