Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын баг шилдэг наймд шалгарлаа

Монгол Улсын баг 3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн лигийн тэмцээнд оролцсон хамгийн залуу баг байсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын баг шилдэг наймд шалгарлаа
Монгол Улсын баг шилдэг наймд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Шиамень хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн лигийн финалын тэмцээн өчигдөр өндөрлөв.

Монгол Улсын баг "А" хэсгээс хоёрдугаар байраар шалгарч, Туркийн багийг 21:20-оор хожсоноор шилдэг наймд үлдээд байсан юм.

Гэвч БНХАУ-ын багтай тоглолж, харамсалтай нь, 21:8 харьцаатай ялагдал хүлээлээ.

Монгол Улсын баг 3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн лигийн тэмцээнд оролцсон хамгийн залуу баг байсан юм.

Ирээдүй болон гялалзаж буй U18-ийнхаа шигшээ багт Дэлхийн оюутны аваргын шилдэг наймд шалгарсанд баяр хүргэе.

Хуваалцах