Монгол Улсын баг тамирчид улсын рекордыг шинэчлэн тогтоож, мөнгөн медалийн эзэд боллоо
Мэдээллийн алба

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 02-08-ны өдрүүдэд Азербайжан улсын Баку хотноо болж байна.
Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII дахь удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн байлдааны тархалтын төрөлд 25,08 секундын амжилтаар Монгол Улсын шигшээ баг мөнгөн медалийн эзэд боллоо.
Тэмцээнд 14 орны 139 эрэгтэй, 50 эмэгтэй тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол улсаас эрэгтэй 10, эмэгтэй 8 тамирчны бүрэлдэхүүнтэй хоёр баг оролцож байгаа юм.
Ингэснээр Турк улсын Измир хотноо 2017 онд болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга тэмцээний байлдааны тархалтын төрөлд хүрэл медаль хүртэж, улсынхаа рекордыг шинэчилсэн түүхэн амжилтаа ахиуллаа.


















