Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Хууль бусаар мөрдөж мөшгих нь эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл юм

УЕ
Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бусаар мөрдөж мөшгих нь эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл юм
Хууль бусаар мөрдөж мөшгих нь эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл юм. Зураг: МҮОНРТ

Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуульд шинээр тусгагдсан шинэ төрлийн гэмт хэрэг бөгөөд хүний эрх, эрх чөлөө, хувь хүний халдашгүй байдлыг хамгаалах эрх зүйн баталгаа юм.

Техник технологийн хөгжил, цахим орчны хэрэглээтэй холбоотойгоор хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэрэг өсжээ.

Тухайлбал Прокурорын байгууллага сүүлийн 3 жилийн байдлаар хууь бусаар мөрдөж мөшгих 16 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хууль

13.12 дугаар зүйл. Хууль бусаар мөрдөж мөшгих

1. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хуваалцах