Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын батлан хамгаалах бодлогын талаар мэдээлэл хийнэ

Монгол Улсын Их Хурлаар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын батлан хамгаалах бодлогын талаар мэдээлэл хийнэ
Монгол Улсын батлан хамгаалах бодлогын талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлаар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар маргааш буюу 2015 оны 11 дүгээр сарын 05-ны пүрэв гарагийн 11.00 цагаас Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.

Монгол Улсын батлан хамгаалах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд улсын дотоод, гадаад аюулгүй байдлын орчин нь батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс юм.

Хуваалцах