МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын босоо тэнхлэгийн тээврийн коридорыг өргөжүүлэх, тээвэр, логистикийн стратегийн ач холбогдолтой авто замын төслүүдийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын босоо тэнхлэгийн тээврийн коридорыг өргөжүүлэх, тээвэр, логистикийн стратегийн ач холбогдолтой авто замын төслүүдийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлнэ
Монгол Улсын босоо тэнхлэгийн тээврийн коридорыг өргөжүүлэх, тээвэр, логистикийн стратегийн ач холбогдолтой авто замын төслүүдийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан бүсийн захирал Хусейн Озхан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.09.15/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай ЕСБХБ нь Монгол Улсад анх 2006 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш манай улсын эдийн засгийн олон салбарт хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт, техникийн туслалцаа үзүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.

Үргэлжлүүлэн, энэхүү уулзалт Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх гэж буй чухал цаг үетэй давхцаж байгаад баяртай байгаагаа хэлээд хамтран ажиллахаар тохирсон Чойр–Хөшигийн хөндий чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах