Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарт медаль гардуулав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер нарын хамт дэлхийн аваргын эхний өдрийн барилдааныг үзэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарт медаль гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарт медаль гардуулав. Зураг: МҮОНРТ

Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ийг үзэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн очжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер нарын хамт дэлхийн аваргын эхний өдрийн барилдааныг үзэв.

Монголын хоёр ч жүдоч шагналын тавцанд хамтдаа зогссон эмэгтэйчүүдийн -48кг-д медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулав. Ерөнхийлөгч М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарт медалийг гардуулан өгч баяр хүргэлээ.

Г.Отгонцэцэг хэдийгээр Казахстан Улсын нэрийн өмнөөс барилдаж буй ч угтаа бол дэлхийн том дэвжээн дээр Монгол, Японы тус бүр хоёр хүчтэн медалийн тавцанд зогсож буй билээ.

Хуваалцах