Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дуут сум тавилаа
Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймаг, нийслэлийн нийт 698 харваач цэц мэргэнээ сорьж байгаа бол шагайн харваанд аймаг, нийслэл, Европын шагайны холбоо зэргээс 97 багийн 776 шагайн харваач оролцож байна.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваа хана харваагаар Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан нар Бутаны хааны хамт сур, шагайн харвааны асарт зочилж, дуут сум тавилаа.
Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймаг, нийслэлийн нийт 698 харваач цэц мэргэнээ сорьж байгаа бол шагайн харваанд аймаг, нийслэл, Европын шагайны холбоо зэргээс 97 багийн 776 шагайн харваач оролцож байна гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.





















