Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов. Зураг: МҮОНРТ

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.

Төрийн ордонд төр, нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэр, батлан хамгаалах, соёл, урлагийн салбарыг төлөөлсөн 80-95 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.

Төрийн золголтод морилон ирсэн ахмадууд:

  1. АазайнЦэрэв – Алдарт эх I, II одонт

  2. ЛуушваагийнАдъяа – Эдийн засагч

  3. Шаравын Гунгаадорж – Төр, нийгмийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар

  4. Аюурын Дулмаа – Биологич, академич, Хөдөлмөрийн баатар

  5. Жамбалын Хайдав – Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Улсын арслан

  6. Нямсүрэнгийн Алиасүрэн – Хошууч генерал

  7. Цэрэндоржийн Дашдорж – Ардын багш, Гавьяат багш

  8. Дамдинсамбуугийн Должин – Бага ангийн багш

  9. Шаравын Дэлгэржаргал – Гавьяат жүжигчин

Хуваалцах