Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргажээ

Ойрхи Дорнодын бүс нутаг дахь нөхцөл байдал эрс хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн шатлан өргөжин эрдэнэт хүний амь нас олноор үрэгдэж, олон улсын эрх зүйн хэм хэмжээг ноцтой доголдуулаад зогсохгүй

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргажээ
Монгол Улсын Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргажээ. Зураг: МҮОНРТ

Ойрхи Дорнодын бүс нутаг дахь нөхцөл байдал эрс хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн шатлан өргөжин эрдэнэт хүний амь нас олноор үрэгдэж, олон улсын эрх зүйн хэм хэмжээг ноцтой доголдуулаад зогсохгүй бүс нутгийн болон дэлхий дахины энх тайван, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, улмаар талуудын хооронд дипломат яриа хэлэлцээ хийх орон зай хумигдаж, зөвшилцлийн сувгууд мухардаж байгаад Монгол Улс гүнээ сэтгэл зовниж байна.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд зэвсэгт мөргөлдөөнийг нэн даруй зогсоон дипломат яриа хэлэлцээг сэргээхийг бүх талд уриалж, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд өөрсдийн хувь нэмэр оруулахад бэлэн байгааг мэдэгдэж байна.

Хуваалцах