Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр төрийн дууллаа эгшиглүүллээ
Тэмцээний 74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-ын жинд ОУХМ Ө.Батзул нар мөнгө, 65 кг-ын жинд ОУХМ Б.Батмагнай, 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн нар хүрэл медаль хүртэв
Мэдээллийн алба

ОХУ-ын Улаан-Үд хотод болсон Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын 23 дахь удаагийн уламжлалт тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн барилдаан болж, манай бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.
ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр 57 кг-ын жинд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр Улаан-Үдэд нийт таван барилдаан хийсэн бөгөөд тэгшитгэлд Б.Төгсийг 10:0-ээр, 1/8 шигшээд Б.Түмэнцогтыг 12:1-ээр, шөвгийн наймд Якутын Арыйаан Тютринийг 4:2-оор, хагас шигшээд Тувагийн Белек-оол Кужугетийг 3:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Тувагийн Хуреш-Оол Дондук-Оолыг 2:1-ээр тус тус ялсан байна.
Э.Бэхбаяр Герман, Испанийн Гранпри, Дан Колов, Динмухамед Кунаев, Дмитрий Коркин, Тахтийн цом, “Монголиа Опен”, Буриадын олон улсын тэмцээн гээд ДБНХ (UWW)-ны календарт багтдаг “А” зэрэглэлийн ОУТ-ээс 12 дахь түрүүгээ хүртэж байна.
Тэмцээний 74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-ын жинд ОУХМ Ө.Батзул нар мөнгө, 65 кг-ын жинд ОУХМ Б.Батмагнай, 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн нар хүрэл медаль хүртэв.


















