Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

Харин их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяр, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай нар шалгарлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ. Зураг: МҮОНРТ

"Эйр транс" ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр Монголын бөхийн өргөөнд боллоо.

Үүнд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий найм даван түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Т.Баасанхүү үзүүрлэлээ.

Харин их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяр, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай нар шалгарлаа.

Хуваалцах