Монгол Улсын харцага М.Бадарч түрүүллээ
Тус барилдаанд Монгол Улсын харцага М.Бадарч түрүүлж, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойн нэрэмжит улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо.
Тус барилдаанд Монгол Улсын харцага М.Бадарч түрүүлж, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ.
Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Бо.Батжаргал нар шалгарсан юм.
Хуваалцах


















