Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаан болно
Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн 224 хүчит бөхийн барилдаан энэ сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд болно.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн 224 хүчит бөхийн барилдаан энэ сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдааныг МҮБХ, “Жем интернэшнл” групп хамтран зохион байгуулдаг билээ. Бай шагналын хувьд ч өндөр олгогддог энэхүү барилдаанд өнгөрсөн жил Монгол Улсын начин Р.Пүрэвгарьд түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн бол их шөвөгт улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Э.Оюунболд нар шалгарсан юм.
Хуваалцах


















