Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумъяа хошой хүрэл медальт боллоо
Тэрбээр 57 кг-ын жинд өрсөлддөг бөгөөд өмнөх барилдаануудад ялагдсан ч дагах барилдаанд БНХАУ-ын тамирчинг үүрэх унаган мэхээрээ цэвэр ялалт байгуулав.
Мэдээллийн алба

Азийн 18 дахь удаагийн наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр 57 кг-ын жинд өрсөлддөг бөгөөд өмнөх барилдаануудад ялагдсан ч дагах барилдаанд БНХАУ-ын тамирчин Ли Тонжуанг үүрэх унаган мэхээрээ цэвэр ялалт байгуулав.
Ингэснээр Д.Сумъяа Азийн наадмын хошой хүрэл медальт боллоо.


















