Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг мөнгөн медаль хүртжээ

Ийнхүү Италийн Кампагна Аурораг ялж, хагас шигшээд ХБНГУ-ын тамирчин Луизе Манзке нарыг тус бүр цэвэр ялж алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг мөнгөн медаль хүртжээ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг мөнгөн медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээнээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг оролцож, мөнгөн медаль хүртжээ.

Тэрбээр 62 кг-ын жинд зодоглосон бөгөөд Туркийн Баяхан Дерьяг ялж, шөвгийн наймд үлдсэн юм.

Ийнхүү Италийн Кампагна Аурораг ялж, хагас шигшээд ХБНГУ-ын тамирчин Луизе Манзке нарыг тус бүр цэвэр ялж алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдэв. Энэ барилдаанд ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт эзэн орны Тайбе Юсейнд оноогоор цэвэр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.

Хуваалцах