Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэг өнөөдөр барилдана

Энэ удаагийн тэмцээнд 25 байгууллагын 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэг өнөөдөр барилдана
Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэг өнөөдөр барилдана. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ яг одоо Орхон аймгийн "Хангарьдпалас"-т эхлэх гэж байна. Энэ удаагийн тэмцээнд 25 байгууллагын 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөнө.

Тодруулбал эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд "Лондон-2012" олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр 61-д, улсын зургаан удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж 79 кг-д жин өгсч барилдахаар болжээ.

Сонирхуулахад энэ жил Монгол хүн олммпийн наадмаас медаль хүртсэний 50, Зууны манлай Эрдэнэт үйлдвэр үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан уг тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.

Хуваалцах