Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсын хөгжлийн боломж, саад

Эцэг өвгөдийн үеэс уламжлан ирсэн өргөн уудам нутаг дэвсгэр дээр амьдран суугаа Монголчууд бидэнд хөгжлийн асар их боломж, нэг үгээр хэлэхэд “Хөгжин цэцэглэсэн Монгол орон”-ыг байгуулах боломжтой торгон агшин энэ цаг үед тохиож байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 7 минут
Монгол Улсын хөгжлийн боломж, саад
Монгол Улсын хөгжлийн боломж, саад. Зураг: МҮОНРТ

Эцэг өвгөдийн үеэс уламжлан ирсэн өргөн уудам нутаг дэвсгэр дээр амьдран суугаа Монголчууд бидэнд хөгжлийн асар их боломж, нэг үгээр хэлэхэд “Хөгжин цэцэглэсэн Монгол орон”-ыг байгуулах боломжтой торгон агшин энэ цаг үед тохиож байгаа юм. Хөгжлийн асуудлаа шийдвэрлэхэд дагуу тал болсон 6 боломж, биднээс шалтгаалсан ганцхан саад байна.

Монголын газар зүйн орны байрлал, Монгол Улсын ардчиллын хөгжилт, улс төр, дипломатын бодлогын үр дүн, өвөг дээдсийн үлээсэн асар их баялага, одоо бий болоод байгаа эдийн засаг, санхүү, менежментийн боломж, биднээс шалтгаалахгүй бий болсон бусад хүчин зүйлүүд нь хөгжлийн гарааны нэн тааламжтай гадаад болон дотоод нөхцөл байдлыг бий болгож байна.

Нэгдүгээр нэн таатай давуу тал, боломж. Энэ бол хоёр хөгш оронтой явуулсан улс төр, дипломат бодлогын үр дүнд манай талаас гарсан ямарч санал, санаачилгыг хориг саад тавихгүйгээр хүлээн авч, дэмжин ажиллах хөрш орнуудтай тогтоосон найрсаг хамтын ажиллагаа. Дэлхийн хүчирхэг хоёр хөрш орон маань бүх талаар биднийг дэмжин туслахад бэлэн байна. Тэдэнд санхүү, хөрөнгө, техник, технологийн асар их боломж байгаа. Энэ боломж дээр тулгуурлан ОХУ, БНХАУ-ын дэмжлэг туслалцаатайгаар бүтээн байгуулалтаа хийж, хөгжлийн том том асуудлуудаа шийдэх бололцоотой. Биднийг санал тавихад цаашаа гэхгүй хүлээн авах сайн хөршийн дулаан харилцаа бол бидний нэг дэх боломж давуу тал.

Хоёрдугаар давуу тал боломж. Монгол Улсын “Гуравдагч хөгшийн бодлого”ын үр дүнд дэлхийн хамтын нийгэмлэг биднийг дэмжин харж байна. Монгол Улсаас гарч байгаа бараа бүтээгдэхүүн гуравдагч зах зээлд гарах, худалдаа арилжааг хамтран эрхлэх, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын зах зээлээс санхүү хөрөнгө оруулалтын дэмжлэх авахад найрсаг харилцаатай орнуудын төр, засаг, ард түмнээс хориг саад тавихгүй дэмжин туслахад бэлэн байна. Монгол Улс бол хамтран ажиллаж болох, дэмжлэг үзүүлэхэд боломжтой орон гэсэн итгэл олон улсад бий болсон. Энэ бол хөгжлийн түүчээ болгон ашиглаж болох нэг сайхан боломж. Ардчлалыг хөгжүүлсэн 25 жилийн ололт, Монгол цэрэг дэлхийн халуун цэгүүдэд энх тайванг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсний үр дүнд энэ боломж бий болсон. Үүний үр шимээр олон залуучууд гадаадад тэтгэлэгээр боловсрол эзэмших, бизнесийнхэн олон улсын зах зээлээс санхүү, хөрөнгө мөнгө босгох боломжтой болсон. Хориг саад тавихгүй хүлээн авах олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг бол хоёр дахь давуу тал боломж юм.

Гуравдугаар давуу тал боломж. Хүн төрлөхтөний түүхийн нугачаанд 13 дугаар зуун Монголын, 16 дугаар зуун Испаний, 19 дүгээр зуун Английн, 20 дугаар зуун Америкийн байсан бол 21 дүгээр зуун Хятадын зуун болж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийг бий болгосон Хятад Улсын онцлог нь тэд бүхнийг үйлдвэрлэгч орон болсон. Хятадад үйлдвэрлэсэн хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн ядуу буурай орноос өндөр хөгжилтэй орон хүртэл бүх улсад, тэдний нийслэл хотоос захын бөглүү тосгонд хүртэл дэлхийн өнцөг булан бүрт зарагдаж байна. Хүн төрлөхтний 20 хүрэхгүй хувь нь баян тансаг амьдарч үлдсэн хэсэг нь дунд болон ядуу давхрагт амьдарч байгаа өнөөгийн дэлхийд хямд бараа бүтээгдэхүүн рүү тэмүүлж байгаа зах зээлийн энэ хэрэгцээг Хятадын бараа бүтээгдэхүүн хангаж байна. Нарийн технологоос энгийн хэрэгцээний бүх бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд төсөр аргаар үйлдвэрлэж байгаа учраас Хядад Улс нь бараа бүтээгдэхүүний дэлхийн ханган нийлүүлэгч болсон ч энэ нь эргээд тэднийг түүхийн эдийн хамгийн том хэрэглэгч болгосон. Энэ нь бид баялагаа зарахад түүнийг авах эзэн буюу эрэлттэй зах зээл хажууд бэлэн байна гэсэн үг юм. Энэ бол гуравдах боломж.

Дээр хэлсэн гурван боломж бол гадаад нөхцөл байдал дээр үүсээд байгаа бидэнд бий болсон давуу тал болмжууд юм. Эдгээрээс гадна бидэнд өөрсдөд дараах давуу тал боломжууд байна.

Бидэнд өөрсөдөд байгаа нэг дэх давуу тал боломж. Өвөг дээдэс минь бидэнд асар их баян нутгийг үлдээсэн. Хүн ард нь ухаантай, эвтэй найртай, ажилсаг хөдөлмөрч боловч ямарч баялаггүй улс орон олон байна. Тэдэнд зарах байгалийн баялаг байхгүй болохоор тэд хөгжлийн хоёрхон сонголттой тулгардаг. Нэг хэсэг хувь заяандаа эвлэрэн ядуу зүдүү тарчиг амьдардаг бол нөгөө хэсэг оюун ухааныг баялаг болгосон хөгжлийн өөр гарцыг сонгодог. Бидэнд хөгжлийн түлхүүр болгох ашиглаж болох баялаг байна. Энэ бол бурханаас бидэнд өгсөн бэлэг, өвөг дээсээс үлээсэн өв, тэдний амь насны төлөөс юм. Энийг бид хурдан бөгөөд ухаантай эргэлтэд оруулах ёстой. Энэ бол бидэнд байгаа хамгийн том давуу тал боломж.

Бидэнд байгаа хоёр дахь дауу тал боломж. 50 сая мал бидний үндсэний асар их баялаг. Хүн төрлөхтөн дэлхийн хоёрдугаар дайны ялалтын ойг тэмдэглэхэд манай улс өндөр нэр хүндтэй оролцсон. Бид дайнд юугаараа давуу тал болж оролцсон гэхээр хэдэн малынхаа буянд гайхалтай үүргийг гүйцэтгэж чадсан. Зөвлөлтийн эх орны дайны хүнд үед Монголын ард түмэн 485 мянган адуу нийлүүлсэн. Үүнийг Монголоос өөр хэн ч чадахгүй байсан. Монголчууд 500 мянган тонн мах, 64 мянган тонн ноос нийлүүлсэн бол Америк 660 мянган тонн лаазалсан мах, 54 мянган тонн ноос нийлүүлсэн байдаг.

Бид малын гаралтай бүтээгдэхүүн ялангуяа ноос, ноолуураар өөрийн “брэнд” баялагыг бүтээх боломж байна. Сибирь бидний хажууд оршиж тэнд дэлхийн баялагын тал хувь байна. Түүнийг эзэмших ажил цаашид бүр өргөжих төлөвтэй. Тэгэхээр нэг хэсэг хүн Сибирийн хүйтэнд амьдарч, тэнд дулаан хувцасний хэрэгцээ байнга оршино гэсэн үг. Энэ бол ноос, ноолууран бүтээгдэхүүний зах зээл дэргэд, хаяа нийлэн байна гэсэн бас нэг боломж. Энэ нь хажууд байгаа ноос, ноолууран бүтээгдэхүүний эрэлтийг хангах “брэнд” бүтээгдэхүүн бидэнд байна гэсэн эрэл нийлүүлэлтийн боломж юм. Энэ бол хоёр дахь давуу тал боломж. Үүнийг хурдан эргэлтэнд оруулах арга замыг харин бид олох шаардлагатай.

Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг дангаараа гаргаж байгаа боловч түүний зөвхөн 20 хувийг боловсруулж байгаа. Өндөр технологоор боловсруулалт хийгдсэн, өндөр үнэтэй биш ноос ноолууран бүтээгдэхүүнийг Орос цаашлаад Европт гаргах боломжтой.

Энэ боломжийг эргэлтэд оруулах нэг гарц нь Алтанбулгийн чөлөөт бүс юм. Алтанбулгийн чөлөөт бүсийг ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэр, компаниудад бүтээгдэхүүнээ зарах чөлөөт бүс болгож өгөөд, энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг цаашаа гарах хаалгыг чөлөөтэй нээчих хэрэгтэй. Энэ тохиолдолд Сибирийн худалдан авагчид өөрсдөө ирээд тэдний барааг авчих эрэлт тэнд байгаа. Цаашид ийм чөлөөт бүсийг баруун, зүүн талд хөгжүүлэх боломжтой. Ингэж ноос ноолууран бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулж хөгжлийн нэг гарц болгох боломж байна.

Дараагийн давуу тал боломж. Монгол хүний оюун ухаан, идэвх санаачлгаар хөгжлийн мега төслүүд гараанаас гарахад бэлэн болжээ. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлж чадвал Монгол Улс үйлдвэрлэгч орон болох боломж байна. Эхний хэсэг нь 2020 оноос үр шимээ өгөх боломжтой төслүүд гарааны шугам дээр байна. Ойрын хугацаанд Монгол Улсад 30 тэрбум долларын их бүтээн байгуулалтын ажил өрнөхөөр хөдөлж эхэллээ. Энэ бол бидний бас нэг том боломж.

Харин саад нь юу вэ? Дээрх сайн тал боломжууд байтал хөгжлийн тушаа болсон саад нь Монголын улс төрийн тогтолцоо болоод байна. Эдийн засаг хөгжих нэн тааламжтай гадаад, дотоод нөхцөл байдал бий болсон энэ цаг үед ажлыг ургашлуулах үүрэгтэй төр, засаг нь улс төрийн тогтолцооны гажуудлаас болоод “шийдвэрийн гачигдалд” орсон нь хөжлийн чөдөр болох болоо. Монгол Улсын төрийн дээр нам, намын дээр фракц, фракцын дотор хэдхэн нөхөд гарчихсан улс төрийн тогтолцоог нэн даруй засахгүй бол дээр хэлсэн сайхан боломжуудыг ашиглах ажил саад болохоор байна. Харин сүүлийн үед улс төрчид энэ байдлыг ойлгоод засах залуулах тухай ярих болжээ. Удахгүй засагдах биз дээ.

Дараагийн дугаараар Монгол Улсын хөжлийн ойрын хугацааны ирээдүйн хүлээгдэж байгаа үр дүнгийн талаар ярилцъя.

Судлаач Ч.Цогтжаргал

Хуваалцах