Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсын хүн ам 24 мянга орчмоор нэмэгджээ

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар 100 хоногт ямар ажил хийж гүйцэтгэсэнээ өнөөдөр танилцууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын хүн ам 24 мянга орчмоор нэмэгджээ
Монгол Улсын хүн ам 24 мянга орчмоор нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар 100 хоногт ямар ажил хийж гүйцэтгэсэнээ өнөөдөр танилцууллаа. Засгийн газрын 100 хоногийн хугацаанд монголчууд 23 мянга 548 хүнээр нэмэгдэж 3 сая 104 мянга 201 болсон байна. Түүнчлэн 5304 өрх айл гал голомтоо бадрааж, 12 мянга 224 охид, хөвгүүд нас бие гүйцэж Монгол Улсынхаа иргэний үнэмлэхээ гардан авчээ.

Түүнчлэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тайлангийн хугацаанд нийт 2968 хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртэгжээ. Харин Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр нийтдээс 7324 эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл хийсэн бөгөөд эдгээрийн 9012 нь газар өмчлөлтэй холбоотой байсан байна.

Хуваалцах