Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын начин Б.Одхүүгийн хүү сайн жүдоч болно

Аав, ээжийнхээ адилаар багаасаа спортод хөл тавьсан тэрбээр хоёр жилийн өмнө буюу 2017 онд Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын начин Б.Одхүүгийн хүү сайн жүдоч болно
Монгол Улсын начин Б.Одхүүгийн хүү сайн жүдоч болно. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын эхээр болж, улсын аваргууд тодорсон билээ.

Тэмцээний ялагчдаас эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд түрүүлсэн О.Цэцэнцэнгэлийг онцолж байна. Тэмцээний хамгийн хүнд жинд түрүүлсэн тэрбээр Монгол Улсын начин Б.Одхүү, жүдо бөхийн олон улсын шүүгч Д.Энхтүвшин нарын хүү юм.

Аав, ээжийнхээ адилаар багаасаа спортод хөл тавьсан тэрбээр хоёр жилийн өмнө буюу 2017 онд Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байсан билээ.

Түүний аав үндэсний бөхөөр барилдахаас гадна жүдо бөх, тулааны спортоор хичээллэсэн байв. Харин ээж нь жүдо бөхийн олон улсын бүхий л томоохон тэмцээнийг дэнсэлж үзсэн Монголын туршлагатай, шилдэг шүүгчдийн нэг юм.

О.Цэцэнцэнгэл 20 насандаа ийнхүү УАШТ-д түрүүлснээр Үндэсний шигшээ багт дуудагдах, цаашлаад тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх боломж нээгдэж байна.

Түүний амжилтыг бөх сонирхогчид ихэд сайшааж, "Хүнд жинд хүчтэй өрсөлдөгчтэй боллоо" хэмээн урам өгч буй гэнэ.

Хуваалцах