Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын начин Д.Цэрэнтогтох түрүүлжээ

Баянхонгор аймгийн "Хонгор нутаг" дэвжээний улс, аймаг, сумын цолтой бөхийн барилдаан боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын начин Д.Цэрэнтогтох түрүүлжээ
Монгол Улсын начин Д.Цэрэнтогтох түрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн "Хонгор нутаг" дэвжээний улс, аймаг, сумын цолтой бөхийн барилдаан боллоо.

Тус барилдаанд 48 бөх зодоглосноос өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар шуугиулан барилдаж, улсын начин цол хүртсэн, Заг сумын харьяат, "Алдар" СХ-ны бөх Дашдоржийн Цэрэнтогтох түрүүлж, Баянговь сумын харьяат "Хилчин" СХ-ний бөх, аймгийн арслан Батбаярын Бат-Амгалан үзүүрлэв.

Их шөвөгт өнгөрсөн жилийн Баянхонгор аймгийн наадмын түрүү бөх, Баян-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, аймгийн арслан Мөнхтуяагийн Батцэнгэл шалгарлаа. 2018 оны наадмын өмнөөс Баянхонгор аймгийн бөхчүүд “Их Богд”, “Хонгор нутаг” хэмээх хоёр дэвжээтэй болж, бэлтгэл сургуулиа базааж байгаа юм.

Барилдааны дүйзийг гурвын даваанаас үзнэ үү.

Гурвын даваа

  1. У.н Д.ЦЭРЭНТОГТОХ- а.н Г.Бат-Ирээдүй

  2. А.х.а Б.Эрдэнэхүү - а.х Ж.ЭНХБААТАР

  3. А.а М.БАТЦЭНГЭЛ - а.н Т.Түмэнбаяр

  4. А.а Б.БАТ-АМГАЛАН - а.з Д.Уртнаст

  5. А.а Ч.Баасанбат - а.з Д.БЯМБАСҮРЭН

  6. Ц.а Г.ЖАМБАЛДОРЖ- а.з Б.Буянмөнх

Дөрвийн даваа

  1. Д.ЦЭРЭНТОГТОХ - Ж.Энхбаатар

  2. М.БАТЦЭНГЭЛ - Д.Бямбасүрэн

  3. Б.БАТ-АМГАЛАН - Г.Жамбалдорж

Тавын даваа

  1. Д.ЦЭРЭНТОГТОХ – гоцлов

  2. М.Батцэнгэл - Б.БАТ-АМГАЛАН

Зургаагийн даваа

  1. Д.ЦЭРЭНТОГТОХ - Б.Бат-Амгалан

Хуваалцах