Монгол Улсын начин М.Цанлиг алтан медаль хүртэв
Тэмцээнд 41 орны 600 гаруй тамирчин хүч үзсэнэээс тэрбээр сонгомол барилдааны 130 кг-ын жинд хүч үзсэн юм.
Мэдээллийн алба

Болгарын Пловдив хотод болж буй сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ахмадын ХIХ дэх ДАШТ-ээс Монгол Улсын начин М.Цанлиг алтан медаль хүртэв.
Тэмцээнд 41 орны 600 гаруй тамирчин хүч үзэж байгаа бөгөөд тэрбээр сонгомол барилдааны 130 кг-ын жинд хүч үзсэн юм.
Эхний тойрогт хийлж, дараа нь Финландын бөх Хейки Жанне Хааракангасыг 8:0, гуравдугаар тойрогт Хорватын бөх Иван Матековичийг 5:0, дөрөвдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Харандер Сингх, тавдугаар тойрогт Ираны бөх Бахалдин Мохаммад Каримзаден нарыг дараалан цэвэр ялсанаар сонгомол барилдааны ахмадын дэлхийн аварга цолыг эх орондоо анх удаа авчирлаа.
Энэ өдөр сонгомол барилдааны 78 кг-ын жинд барилдсан Ч.Пүрэвбаяр, 88 кг-ын жинд барилдсан Д.Ганбат нар жиндээ Ү байрт оржээ.


















