“Монгол Улсын начин цолны хүндэтгэл”-ийн барилдаан маргааш болно
Улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдана.
Мэдээллийн алба

Энэ сарын 21-нд буюу маргааш “Хайрхан” нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит “Монгол Улсын начин цолны хүндэтгэл”-ийн барилдаан 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Энэ өдөр Улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдана.
Үүнээс гадна энэ сард Монгол бөхийн өргөөнд болох үндэсний бөхийн бусад барилдааны хуваарийг хүргэе.
Нэгдүгээр сарын 22-нд 12:00 цагаас "Талх чихэр" компанийн нэрэмжит "Хэвийн боовны баяр"-т зориулсан аймаг, цэргийн цолтой залуу 256 бөхийн барилдаан,
Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас "Малчин" телевиз байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.


















