Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд О.Хангай түрүүллээ

Монгол Улсын Хөдөө аж ахуйн хоршоологчдын төв байгууллага үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ой, Монгол Улсын начин цолны 11 дахь удаагийн хүндэтгэлийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд О.Хангай түрүүллээ
Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд О.Хангай түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хөдөө аж ахуйн хоршоологчдын төв байгууллага үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ой, Монгол Улсын начин цолны 11 дахь удаагийн хүндэтгэлийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Ц.Содноморж, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Бат-мөнх, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 256 бөх бяр хүчээ сорин барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, аймгийн арслан Малшын Эркебулан үзүүрлэлээ.

Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын заан Батзоригийн Батмөнх, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Төрөөгийн Баасанхүү нар шалгарлаа.

Зургаагийн даваа

1 у.арс Ц.Содномдорж а.а М.Эркебулан
2 у.з Б.Батмөнх у.х Б.Бат-Өлзий
3 у.х Т.Баасанхүү у.н Б.Сангисүрэн
4 у.х О.Хангай у.н Э.Даш нар тунав

Долоогийн даваа
1 у.з Б.Батмөнх а.а М.Эркебулан
2 ух Т.Баасанхүү у.х О.Хангай

Наймын даваа
1 у.х О.Хангай а.а М.Эркебулан

Хуваалцах