Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийг зарлалаа
Тэд өнгөрсөн тавдугаар сарын 28-аас эхлэн бэлтгэлийн төлөвлөгөө боловсруулан долоо хоногийн зургаан өдөрт бэлтгэл хийж байсан аж.
Мэдээллийн алба

Азийн наадам ирэх наймдугаар сарын 18-нд Индонез Улсын Жакарта хотноо нээлтээ хийнэ. Тус наадамд оролцох Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийг зарлалаа.
МСБХ-ны 2018 оны Дээд лигийн Тэмцээний финалын тоглолтуудын үеэр 28 тамирчин, таван дасгалжуулагчийн нэрийг зарлан, цугларалтад дууджээ.
Тэд өнгөрсөн тавдугаар сарын 28-аас эхлэн бэлтгэлийн төлөвлөгөө боловсруулан долоо хоногийн зургаан өдөрт бэлтгэл хийж байсан аж.
Дасгалжуулагчийн баг, МСБХ-ны Удирдах зөвлөл болон албаны хүмүүс тамирчдын биеийн байдал болон бэлтгэлжилт зэргийг харгалзан үзэж санал хураалтаар Жакарта 2018 Наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох 12 тамирчдыг тодруулан өдөрт хоёр бэлтгэл хийж эхэлжээ.
Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн тамирчид болон дасгалжуулагчдын багийг танилцуулж байна.


















