Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын шигшээ баг АНЭУ-ын шигшээ багийг 10:2-оор буулган авлаа

“Мөсөн ордон”-д эхэлсэн шайбтай хоккейн U18 насны “Challenge Cup” тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтод Монгол Улсын шигшээ баг АНЭУ-ын шигшээ багийг 10:2-оор буулган авснаар хоёр дахь хожлоо байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын шигшээ баг АНЭУ-ын шигшээ багийг 10:2-оор буулган авлаа
Монгол Улсын шигшээ баг АНЭУ-ын шигшээ багийг 10:2-оор буулган авлаа. Зураг: МҮОНРТ

“Мөсөн ордон”-д эхэлсэн шайбтай хоккейн U18 насны “Challenge Cup” тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтод Монгол Улсын шигшээ баг АНЭУ-ын шигшээ багийг 10:2-оор буулган авснаар хоёр дахь хожлоо байгууллаа.

Манай багаас Эмиратын эсрэг Б.Билгүүн 5, Д.Лхагвадорж, Б.Мөнхманлай, М.Чинзолбоо, Б.Дөлгөөн, Э.Ариунбилэг нар тус бүр нэг гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаав.

Монголын хоккейчид гуравдугаар сарын 14-нд 17:00 цагт эхний хоёр тоглолтод өрсөлдөгчөө илт давуу хожоод буй Узбекистаны багтай гурав дахь тоглолтоо хийнэ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Хуваалцах