Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайхан ММСУХ-ны ерөнхийлөгчөөр сонгогджээ

Мөн энэ үеэр хурдан морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр тогтсон бол төвийн бүсийн хаврын “Дүнжингарав” уралдааныг сар шинийн 14-нд зохион байгуулахаар хэлэлцсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайхан ММСУХ-ны ерөнхийлөгчөөр сонгогджээ
Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайхан ММСУХ-ны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Зураг: МҮОНРТ

Монголын морин спорт уяачдын холбооны долдугаар их хурал өчигдөр “Корпорейт” зочид буудлын хурлын танхимд болж, тэргүүнээр Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Цогтийн Батсайхан сонгогджээ.

Тэрбээр авто спортын мастер, "Айзам" хамтлагийн дуучин, "Симба" группын захирал билээ.

Мөн энэ үеэр хурдан морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр тогтсон бол төвийн бүсийн хаврын “Дүнжингарав” уралдааныг сар шинийн 14-нд зохион байгуулахаар хэлэлцсэн байна.

Уг холбооны анхны тэргүүнээр Галбадрахын Пунцагбалжир агсан ажиллаж байсан бол, улсын алдарт уяач У.Буяндэлгэр, тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ дараагийн тэргүүнээр УИХ-ын дарга М.Энхболд сонгогдож байлаа.

Тус их хурлын төлөөлөгчдийг холбооны тэргүүлэгч болон тод манлай уяач нийлсэн 670 төлөөлөгч ирж, 88 хувийн ирцтэйгээр эхэлжээ.

Хуваалцах