Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Монгол Улсын Төрийн далбааны өдөр маргааш тохионо

Энэ өдөр монголчууд төв талбайдаа алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Төрийн далбааны өдөр маргааш тохионо
Монгол Улсын Төрийн далбааны өдөр маргааш тохионо. Зураг: МҮОНРТ

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улс Төрийн далбааны өдөртэй болсон.

2008 оноос эхлэн Монгол Улсын Төрийн далбааны өдрийг Их жанжин Д.Сүхбаатарын талбайд жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэсээр ирсэн.

Энэ өдөр монголчууд төв талбайдаа алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм.

Б.Лхам

Хуваалцах