“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт цогц сургалт, зөвлөгөөнийг аравдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Эхний өдөр “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”, “Үндэсний аюулгүй байдлын орчин үеийн ойлголт, гадаад эрсдэл”, “Худал мэдээллийн хор уршиг, когнитив дайн” зэрэг сэдвээр илтгэл сонслоо.

Өнөөдөр “Монгол Улсын нэгдсэн гадаад бодлого”, “Олон улсын гэрээ, эрх зүй”, “Дипломат ёслол” сэдвээр мэдээлэл өглөө. Зөвлөгөөнд нийслэл, дүүргийн харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтан болон гадаад харилцааны асуудал хариуцсан албан хаагчид оролцов. Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт, байгууллага хоорондын гэрээ, улс хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал зэрэг цогц мэдлэг, мэдээллийг өгсөн ихээхэн ач холбогдолтой зөвлөгөөн болсныг оролцогчид дүгнэлээ.

Монгол Улсын нэгдсэн гадаад бодлого нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, бусад улс оронтой найрсаг харилцаа хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны аюулгүй байдлыг хангах, эдийн засаг, худалдаа, соёлын харилцааг хөгжүүлэх зэрэг олон тулгуурт бодлогоор өргөжин тэлж байгааг Элчин сайд Д.Ганболд онцолсон юм. Олон улсын гэрээ байгуулах журам, гэрээнд тавигдах үндсэн шаардлага, гэрээний төслийн хяналт, хугацаа, бүрдүүлэх баримт бичгийн талаар Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын мэргэжилтэн Т.Мөнгөнзул мэдээлэл өгөв. Сургалт, зөвлөгөөний төгсгөлд дипломат ёслолын тухай ойлголт, хамрах хүрээ, нийтлэг төрөл, уулзалт, хэлэлцээ, харилцааны соёл, хувцаслалт, ёслолын арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар илтгэл хэлэлцүүллээ.