Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд БНСУ-ыг зорилоо

Өмнөд Солонгосын үндэсний бөхийн их аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өчигдөрөөс 26 хүртэл үргэлжлэх ба манай бөхчүүд тэмцээний дараа хамтарсан бэлтгэл хийх гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд БНСУ-ыг зорилоо
Монгол Улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд БНСУ-ыг зорилоо. Зураг: МҮОНРТ

Монголын ширым бөхийн “Хангай” холбооны тамирчид БНСУ-д зохиогдох ширым бөхийн их аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд оролцохоор өчигдөр хүлгийн жолоо заллаа.

Өмнөд Солонгосын үндэсний бөхийн их аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох тамирчдыг “Хангай” холбооны тэргүүн, Монгол Улсын заан М.Өсөхбаяр ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд улсын заан Д.Баасандорж, улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, Д.Тамир нар багтжээ.

Өмнөд Солонгосын үндэсний бөхийн их аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өчигдөрөөс 26 хүртэл үргэлжлэх ба манай бөхчүүд тэмцээний дараа хамтарсан бэлтгэл хийх гэнэ.

Хуваалцах