Монгол Улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Ө.Даваабаатар нарын зэрэг улсын цолтон нэгийн даваанд өвдөг шороодлоо
Мөн жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, аймгийн начин Ө.Дүүрэнбаяр улсын харцага Н.Батзаяаг нэгийн даваанд давлаа.
Мэдээллийн алба

Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.
Нэгийн даваанд аймгийн начин О.Заяатүшиг Монгол Улсын заан М.Өсөхбаяраар, аймгийн нэмэх начин О.Мөнх-Эрдэнэ улсын харцага Ө.Даваабаатараар, аймгийн начин С.Галданцогт улсын харцага Г.Алтангэрэлээр даваа ахиулав.
Мөн жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, аймгийн начин Ө.Дүүрэнбаяр улсын харцага Н.Батзаяаг нэгийн даваанд давлаа.


















