Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын заан цолны хүндэтгэлийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

Энэхүү барилдааны түрүү бөх тав, үзүүр бөх гурав, их шөвөгт үлдсэн бөх тус бүр нэг сая, дунд шөвөгт үлдсэн бөхчүүд 500 мянган төгрөгийн бай шагнал хүртэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын заан цолны хүндэтгэлийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
Монгол Улсын заан цолны хүндэтгэлийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болж, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ.

Энэхүү барилдааны түрүү бөх тав, үзүүр бөх гурав, их шөвөгт үлдсэн бөх тус бүр нэг сая, дунд шөвөгт үлдсэн бөхчүүд 500 мянган төгрөгийн бай шагнал хүртэв.

Үзүүрт Төв аймгийн Баянхангай сумын уугуул, ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Б.Батмөнх шалгарсан бол их шөвөгт Увс аймгийн Ховд сумын уугуул улсын аварга Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд нар үлдсэн юм.

Заан цолны хүндэтгэлийн барилдаанд улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, улсын харцагуудаас Б.Одгэрэл, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Н.Золбоо тэргүүтэй 270 орчим бөх хүчээ сорилоо.

Хуваалцах