Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол, Японы эрдэмтэн судлаачдын баг туршилт, судалгааг явууллаа

Монгол улсын Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуул, Япон улсын Фукуока Их Сургууль, Куйшю Их Сургуулийн эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны баг агаар мандлын дээд давхаргын агаар дахь аэрозолын найрлагыг тодорхойлох туршилт, судалгааг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Японы эрдэмтэн судлаачдын баг  туршилт, судалгааг явууллаа
Монгол, Японы эрдэмтэн судлаачдын баг туршилт, судалгааг явууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол улсын Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуул, Япон улсын Фукуока Их Сургууль, Куйшю Их Сургуулийн эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны баг агаар мандлын дээд давхаргын агаар дахь аэрозолын найрлагыг тодорхойлох туршилт, судалгааг 2014 оны наймдугаар сарын 10-аас 20-ны өдрүүдэд Горхи-Тэрэлж дэхь ШУТИС-ийн туршилт судалгааны талбайд амжилттай хэрэгжүүллээ.

Судалгааны баг Горхи-Тэрэлжийн орчимд газрын гадаргуугаас дээш Стратосферийн давхарга хүртэлх орон зайд агаарын бөмбөлөг болон автомат удирдлагатай, судалгааны жижиг нисэх онгоцыг (UAV) ашиглан агаар мандлын босоо тэнхлэгийн дагуу агаарын массын найрлагыг тодорхойлох судалгаа явуулав. Хэмжилтийн дээжийг Япон улсад шинжилж үр дүнд судалгааны багийн экспертүүд дүн шинжилгээ хийж хамтарсан судалгааны тайлан гаргах юм.

Туршилт судалгааны үеэр Япон улсын RKB телевизийн сэтгүүлчид баримтат киноны зураг авалт хийсэн аж.

Хуваалцах