Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол залуу Москвад ослоор амиа алдав

Энэ сарын 22-ны өдрийн 22.00 цагт Москва хотын Садовое кольцо тойрог зам дээр Монголын иргэн согтуугаар машин барьж яваад осолдож нас баржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут

М.Сугараа
Энэ сарын 22-ны өдрийн 22.00 цагт Москва хотын Садовое кольцо тойрог зам дээр Монголын иргэн согтуугаар машин барьж яваад осолдож нас баржээ.
Замын гарцан дээр гэрлэн дохио солигдохыг хүлээж байсан машины эгнээ рүү дипломат номертой Хёндай машин дайран орж, гадаад голдуу таван тэргийг мөргөсөн байна. Жолооч толгойдоо хүнд гэмтэл авсан ч машинаас гарч зугтахыг оролдсон гэнэ. Гэвч хэдхэн цагийн дараа эмнэлэгт ухаан оролгүй байсаар нас барсан аж. Харин хамт явсан залуу нь гэмтээгүй байна. Түүний хэлснээр жолооч тэрэг барихаасаа өмнө архи уусан байжээ.
Нэг эмэгтэй гараа хугалсанаас гадна ослын үеийн хохирол 600.000 рубль болсон гэнэ. Гэвч Монголын Элчин сайдын яам нас барсан залууг өөрийн албан газарт ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн байна. Залуу Москвад сурдаг оюутан байсан бөгөөд дипломат машиныг зөвшөөрөлгүй авч гарсан тул манай Элчин Сайдын яамнаас хохирлыг барагдуулахгүй гэж үзэж байгаа юм байна.

Хуваалцах