Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол залуус бүтээсэн хөлөгт тоглоомоо олон улсад танилцууллаа

Байгаль орчны талаарх олон нийтийн шинжлэх ухаанч мэдлэгийг нэмэгдүүлэх, хүний оролцоотойгоор уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, аргачлалыг түгээх зорилгоор бүтээсэн хөлөгт тоглоомоо монгол залуус НҮБ-ын индрээс олон улсад танилцууллаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол залуус бүтээсэн хөлөгт тоглоомоо олон улсад танилцууллаа
Монгол залуус бүтээсэн хөлөгт тоглоомоо олон улсад танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Байгаль орчны талаарх олон нийтийн шинжлэх ухаанч мэдлэгийг нэмэгдүүлэх, хүний оролцоотойгоор уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, аргачлалыг түгээх зорилгоор бүтээсэн хөлөгт тоглоомоо монгол залуус НҮБ-ын индрээс олон улсад танилцууллаа.

Уншиж, бичиж сурсан хүн бүр энэ тоглоомоор дамжуулж мэдлэгээ тэлж, байгальд ээлтэй амьдралын зөв дадлыг өөртөө суулгах боломжтой гэж хөлөгт тоглоом бүтээсэн багийнхан онцолж байна.

Биет байдлаар тоглох тоглоомыг цахим хэлбэрээр хөгжүүлэх зорилго тавьсан гэж НҮБ-ын залуу төлөөлөгч, хөлөгт тоглоом бүтээх багийн ахлагч Г.Эрчиссаран ярилаа.

Mongolian National Radio · Монгол залуус бүтээсэн хөлөгт тоглоомоо олон улсад танилцууллаа

Хуваалцах