Монгол-Зүүн Тиморын багийн тоглолт эхлэх гэж байна
“Орос-2018” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд учраа таарсан Монголын болон Зүүн Тиморын шигшээ багийн тамирчид Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд цуглараад байна.
Мэдээллийн алба

“Орос-2018” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд учраа таарсан Монголын болон Зүүн Тиморын шигшээ багийн тамирчид Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд цуглараад байна. Эхний тоглолт Зүүн Тиморт болоход манай баг 4:1-ээр хожигдсон.
Одоо энэхүү үр дүнг эргүүлж, 3:0-ээр хожих зорилготой байгаа. Хоёр багийн хариу тоглолт одоо эхлэх гэж байна. Энэ тоглолтод манай улсаас анх мэргэжлийн тоглогч болсон А.Мөрөн оролцох учиртай.
16:00 цагийн үед Улаанбаатарт -5 хэмийн хүйтэнтэй байх төлөвтэй байна. Цаг агаар хүйтэн байгаа учраас Зүүн Тиморын шигшээ баг давхар өмсгөл өмсч тоглож магадгүй байгаа ажээ.


















