Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголч эрдэмтэн Б.Ренчиний мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна

Тэрээр 1905 оны арваннэгдүгээр сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Булсарай хэмээх газар мэндэлсэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголч эрдэмтэн Б.Ренчиний мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна
Монголч эрдэмтэн Б.Ренчиний мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай Монголч эрдэмтэн Еншөөбүү овгийн Раднаагийн буюу Бямбын Ренчиний мэндэлсэн өдөр өнөөдөр юм.

Тэрээр 1905 оны арваннэгдүгээр сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Булсарай хэмээх газар мэндэлсэн.

Англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэн бөгөөд эсперанто хэлний сурах бичгийг зохиосон юм.

Эцэг нь халх, эх нь Цогт тайжийн удмын Сонгоол Боржигон буриад хүн байж.

Нэрт эрдэмтэн маань 1977 оны гуравдугаар сарын 4-нд таалал төгссөн билээ.

Хуваалцах