Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголчууд Азийн наадмаас 10 медаль аваад байна

Өнөөдрийн байдлаар Азийн спортын 18-р наадмын 252 алт, 252 мөнгө, 362 хүрэл медалийн эзэд тодроод байгаа. Эдгээрээс медалийн чансаа болоод тоогоор БНХАУ тэргүүлж, Япон, БНСУ удаалсан хэвээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монголчууд Азийн наадмаас 10 медаль аваад байна
Монголчууд Азийн наадмаас 10 медаль аваад байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар Азийн спортын 18-р наадмын 252 алт, 252 мөнгө, 362 хүрэл медалийн эзэд тодроод байгаа. Эдгээрээс медалийн чансаа болоод тоогоор БНХАУ тэргүүлж, Япон, БНСУ удаалсан хэвээр байна.

Манай улсын хувь 3 алтан медаль, 2 мөнгөн медаль, 5 хүрэл медальтайгаар 15-д бичигдээд байгаа. Өнөөдөр болох тэмцээнүүдэд Монголын байт харвааны тамирчид эрэгтэй байгийн болон холимог төрөлд БНХАУ-ын багтай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Мөн боксын төрөлд 49кг-д Х.Эрдэнэмандах, 56кг-д Х.Энх-Амар, 64 кг-д Б.Чинзориг, 75кг-д Д.Давааням хүч үзнэ. Каратегийн 75кг-ийн 1/8-д Ө.Хангайхүү, гимнастикийн төрөлд Х.Ундрам нар оролцоно. Та бүхэнд өнөөдрийн байдлаар медаль аваад байгаа улсуудын жагсаалтыг хүргэе.

Эрэмбэ Улс Алт Мөнгө Хүрэл Нийт 1 БНХАУ 78 59 37 174 2 Япон 40 34 48 122 3 БНСУ 27 30 37 94 4 Иран 14 14 12 40 5 Индонези 12 13 25 50 6 БНАСАУ 11 5 7 23 7 Тайланд 9 9 31 49 8 Хятадын Тайвань 8 11 14 33 9 Энэтхэг 7 10 19 36 10 Узбекистан 6 11 11 28 11 Казахстан 5 8 28 41 12 Бахрайн 4 3 2 9 13 Хятадын ХонгКонг 3 7 15 25 14 Арабын Эмират 3 6 3 12 15 Монгол 3 2 5 10 16 Филиппин 3 0 10 13 17 Киргизстан 2 5 9 16 18 Малайз 2 5 5 12 19 Сингапур 2 2 9 13 20 Катар 2 2 1 5 21 Йордан 2 1 7 10 22 Камбож 2 0 1 3 23 Кувейт 2 0 0 2 24 Вьетнам 1 7 12 20 25 Хятадын Макао 1 2 1 4 26 Ливи 1 1 2 4 27 Ирак 1 1 0 2 28 Солонгосын нэгдсэн баг 1 0 1 2 29 Лаос 0 1 2 3 29 Туркменистан 0 1 2 3 31 Саудын Арабийн хаант улс 0 1 1 2 32 Тажикстан 0 1 0 1 33 Мьяанмар 0 0 2 2 33 Пакистан 0 0 2 2 35 Афганистан 0 0 1 1

Хуваалцах