Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголд болж буй хамтарсан бэлтгэлд есөн орны жүдоч оролцож байна

Жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж, орон орны шилдэг жүдочид Монголд хуран цугласан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд болж буй хамтарсан бэлтгэлд есөн орны жүдоч оролцож байна
Монголд болж буй хамтарсан бэлтгэлд есөн орны жүдоч оролцож байна. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж, орон орны шилдэг жүдочид Монголд хуран цугласан. Тус тэмцээн өндөрлөмөгц Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд жүдочдын хамтарсан бэлтгэл сургуулилт зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 1-н хүртэл өрнөж байна.

Бэлтгэлд Монгол, Япон, Финланд, Франц, Австри, Голланд, Киргизстан, Канад, Португал улсын баг тамирчид хамрагдаж байгаа бөгөөд Унгар улсад ирэх сарын 8-10-нд болох “Будапешт-2022” их дуулга” болон ДАШТ-ий өмнөх гол бэлтгэл хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Тус бэлтгэлийн явц болон орчин нөхцөлийн талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл нар ярилцлаа. Дээрх хамтарсан бэлтгэл сургуулилтад 100 орчим тамирчин хамрагдаж байгаа бөгөөд олимп, дэлхийн медальт олон шилдэг жүдоч багтсан юм.

Хуваалцах