Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголд болсон дэлхийн хамгийн урт морин уралдаанд британи бүсгүй түрүүлжээ

Аннебел, Адеран нар өдөр бүр 13-15 цагийг морин дээр өнгөрөөж, 34 километр тутамд морьдоо сольсон аж. Аннебелийн өгүүлснээр араншинг нь мэдэхгүй 30 мориор явах нь энэ тэмцээний хамгийн хүндрэлтэй хэсэг байсан гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд болсон дэлхийн хамгийн урт морин уралдаанд британи бүсгүй түрүүлжээ
Монголд болсон дэлхийн хамгийн урт морин уралдаанд британи бүсгүй түрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн урт буюу Монголын тал нутгаар 1000 километрийг морьтой туулах уралдаанд Их Британи эмэгтэй Аннебел Нейшам өөрийн хамтрагч Австрали иргэн Адеран Корбийн хамт түрүүлжээ.

Тэд Монголын хүнд цаг агаарын нөхцөлд долоон өдрийн турш 1000 километрийг туулж ялалт байгуулжээ. Тэмцээн энэ сарын 10-ны эхэлсэн байна.

Аннебел, Адеран нар өдөр бүр 13-15 цагийг морин дээр өнгөрөөж, 34 километр тутамд морьдоо сольсон аж. Аннебелийн өгүүлснээр араншинг нь мэдэхгүй 30 мориор явах нь энэ тэмцээний хамгийн хүндрэлтэй хэсэг байсан гэнэ.

Энэхүү уралдаан нь XIII зуунд байлдан дагуулж байсан Чингис хаан болон түүний цэргүүд хэрхэн морьтойгоо дэлхийн талыг эзэлж, хэдэн мянган километр аялсныг биеэрээ мэдрэх сонирхолтой, морин спортын тамирчдын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн юм.

Жил бүр болдог энэ уралдааныг оролцогчдын талаас илүү хувь нь барианд оролгүй шантран тэмцээнээс гардаг учир барианд орж, ‘Mongol Debry’-г дуусгана гэдэг бол морин спорт сонирхогчдын хувьд маш том амжилт аж.

Хуваалцах